Коронавирусын халдвараас болж дэлхийн ихэнх орнууд хилээ хааж гадаадын жуулчдыг эх орондоо нэвтрүүлэхээ больсноор аялал жуулчлалын салбар нэлээд уналтад орсон. Тэгвэл Тайланд, Австрали, Вьетнам, Их Британи гэх мэт дэлхийн 60 гаруй орон хилээ нээж хоёр тун вакцинтай болон PCR-ын шинжилгээ өгч сөрөг хариу авсан жуулчдыг чөлөөтэй хүлээж авах болсон бол Шинэ Зеланд улс тэдний эгнээнд нэгдлээ. Шинэ Зеланд улсын нийслэл Окленд хотын олон улсын нисэх онгоцны буудал анхны гадаад жуулчид ойролцоогоор хоёр жилийн дараа тус улсын газар нутаг дээр хөл тавьсан ба Шинэ Зеландын иргэд ч мөн адил гадаадын орнууд руу чөлөөтэй аялах боломжтой болж байгаа юм. Шинэ Зеланд улс 5 сая хүн амтай бөгөөд 713 хүн коронавирусын халдварын улмаас нас барсан.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)