АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тэргүүн Саманта Пауэраас нэгэн сэтгүүлч дайнаас болж дэлхий даяар гарч буй үр дүнгүүдийн талаар асуух үед тэрбээр хүнсний хомстол болон үнийн өсөлтийг чухалчлан хариулжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Дайн маш олон талын сөрөг үр нөлөөтэй. Эдний дундаас хоол хүнсний хомстол болон үнийн өсөлт дэлхий даяар үр дүнгээ гаргаж байна.
Энэ бол Владимир Путиний үндэслэлгүй эзлэн түрэмгийллийн дэлхий нийтэд үзүүлж буй гамшигт нөлөөнүүдийн нэг. Одоогийн хоол хүнсний үнэний 34 хувь нь өмнө жилийн энэ цаг үеийн хоол хүнсний үнэтэй тэнцүү байна. Украин улс Африк болон Ойрх Дорнодын ихэнх улсууд үр тариагаар хангадаг. Гэхдээ дайны улмаас тэд үр тариагаа тариалж мөн гадагшаа экспортлох боломжгүй байна. Ингэснээр энэ жилийн намар гэхэд дэлхий даяар үр тарианы хомстол үүсэж хүнсний үнэ улам ихсэх төлөвтэй байна,” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)