Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дэд төлөөлөгч Жозеп Боррельд Орос-Украины нөхцөл байдлаар болж ОХУ-ын эсрэг ээлж дараатайгаар тавьж буй хоригуудынхаа дараагийн хувилбарууд дээр тэдний газрын тосыг багтаах тухай хүсэлт тавьжээ.
Тэрбээр энэ тухай Жозеп Боррлельтөй уулзаж хэлэлцсэн тухайгаа өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдээлсэн. Мөн Дмитрий Кулеба дөрөвдүгээр сарын эхээр, “Барууны орнууд ОХУ-ын газрын тосыг худалдаж авсаар байгаа цагт тэд нэг гараараа манай улсыг дэмжиж нөгөө гараараа дайны машин ОХУ-ыг дэмжиж байгаагаас ялгаа алга” хэмээн Европын Холбооны ОХУ-ын газрын тосонд хориг тавихгүй байсан шийдвэрийг шүүмжилж байсан удаатай.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)