Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой бичлэгүүдийг өөрийн цахим хаяг дээрээ байршуулдаг билээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн шөнө буюу пүрэв гарагт цацсан бичлэгийнхээ үеэр Буча хотод гэмт хэрэг үйлдсэн орос цэргүүдийн тухай ам нээлээ. Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “Мөрдөн шалгах үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байгаагийн ачаар Оросын хуурай газрын цэргийн 64-ээр авто буудлагын бригадын эхний 10 цэргийг Буча хотод дайны гэмт хэрэг үйлдсэн гэх шалтгаанаар сэжиглэж эхэлсэн. Тэдний юу хийсэн нь бүрэн тогтоогдсон. Бид хэргийн тухай мөн тэдний хийсэн үйлдлийн тухай бүх нарийн зүйлсийг мэдэж байгаа. Мөн бид мөрдөн шалгах үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн украинчуудыг тамласан бүх орос цэргүүдийг тодорхойлох болно. Тэдний аль нь ч үүрэг хариуцлагаасаа мултарч чадахгүй. Тэд бол геноцид хийсэн хүн төрхтэй адгууснууд.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (12)