НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш болон Болгар улсын ерөнхий сайд Кирил Петков нар Украин улсын нийслэл Киев хотод айлчлан Владимир Зеленскийтэй биечлэн уулзах үеэр ОХУ-ын зэвсэгт хүчин тус хот руу чиглэсэн пуужингийн цохилт үзүүлсэн. Тэгвэл уг үйлдлийн тухай Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-ыг шүүмжлэн өөрийн твиттер хаяг дээрээ жиргэжээ. Түүний жиргээг орчуулбал: “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш болон Болгар улсын ерөнхий сайд Кирил Петков нар Киев хотод байх үед ОХУ манай улсын нийслэл рүү далавчит пуужингуудыг харвасан. Үнэхээр харгис хэрцгий үйлдэл байлаа. Тэд энэхүү үйлдлээрээ дахин нэг удаа Украин улс болон Европ тивийн эсрэг байгаа гэдгээ илтгэлээ.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (9)