Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой ээлжит бичлэгийг өнгөрсөн шөнө өөрийн цахим хаяг дээрээ байршуулсан.
Тэрбээр уг бичлэг дээрээ, “ОХУ газрын тос болон байгалийн хийгээ зөвхөн рубль ашиглан худалдаалах гэнэтийн шийдвэр гаргаж улмаар Болгар, Польш гэх зэрэг улсуудтай хийсэн гэрээгээ цуцлан тэднийг хүнд байдалд оруулж байна. Нэг ёсондоо дайны цаг үед тэд газрын тос болон байгалийн хийг зэвсэг болгон ашиглаж байна.
Мөн ОХУ ирээдүйд Молдав улс руу халдахаар тэдэнд заналхийлж эхэлсэн тухай би мэдэгдсэн. Тэд цэргийн хүчээ манай улсын урд болон зүүн хэсэгт бүрэн төвлөрүүлж одоогийн байдлаар Мариуполь, Маринка, Попасна, Северодонецк, Изюм, Рубижне, Днепрудне, Мелитополь гэх газруудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. ОХУ энэхүү дайныг эхлүүлснээр дэлхий нийтийг өргөн хэрэглээний барааны, ялангуяа хоол хүнсний хямралд оруулж барааны үнийг нэмэх оролдлогыг мөн хийж байгаа. Мөн Европын комисс манай улсын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэг болон квотыг нэг жилээр хасах шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг дуулгахад таатай байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (21)