НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзсан. Тэрбээр уг уулзалтыг маш үр дүнтэй байсан гэж дүгнэсэн бөгөөд олон улсын хууль тогтоомж, хүний эрх, боломжит дайны гэмт хэргүүдэд санаа зовниж байгаа гэдгээ илэрхийлсэн.
Антониу Гуттериш уулзалтын дараа, “Уулзалтууд Орос-Украины дайныг төгсгөхгүй. ОХУ дайныг дуусгахаар шийдэн галаа зогсоож Украин улстай улс төрийн тохиролцоонд хүрсэн үед л дайн өндөрлөх болно. Миний бие ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй Украин улсын өмнөд хэсэг дэх бүслэгдсэн Мариуполь хотын гангын үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай хэлэлцэж В.Путинч миний саналуудыг сайтар ойлгосон” гэж хэлжээ.
Мөн тэрбээр манай орны цагаар өнөөдөр орой буюу пүрэв гарагт Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечлэн уулзахаар болсон.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)