Орос-Украины нөхцөл байдлаас болж ОХУ-д эзлэгдсэн Украин улсын урд хэсэгт байрладаг Херсон бүс нутгийн албан ёсны мөнгөн тэмдэгт нь тавдугаар сарын 1-ээс эхлэн рубль болно хэмээн ОХУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд зарлалаа. Тэдний хэлж буйгаар Херсон бүсийн ард иргэд ирэх дөрвөн сарын турш хугацаанд ОХУ-ын рубль болон Украины гривнаг ашиглан худалдаа хийх боломжтой бөгөөд дөрвөн сарын хугацаа дуусмагц зөвхөн рубль ашиглах юм байна. ОХУ-ын арми Херсон хотын зөвлөлийн байрыг хяналтдаа авч, сонгогдсон засгийн газрыг нь огцруулж, аюулгүй байдал хангагчдыг нь орос цэргүүдээр сольж өөрсдийн эрх мэдлээ бүрэн тогтоосон.
Эх сурвалж: CNN