Унгар улсын Гадаад хэргийн сайд Петр Сиярто ОХУ-ын тавьсан газрын тос болон байгалийн хийн төлбөрийн схемийг дагаж тэднийг рубль ашиглан үргэлжлүүлэн худалдан авах бoлсон гэдгээ зарлалаа. Петр Сиято: “Манай улсын нийт байгалийн хийн хэрэглээний 85 хувь, газрын тосны 65 хувь нь ОХУ-аас орж ирдэг. Тийм болохоор бидэнд энэхүү шийдвэрийг гаргахаас өөр арга байсангүй. Бид ийм нөхцөл байдалд орохыг өөрсдөө хүсээгүй. Бодит байдлыг харвал Унгар улс газрын тос болон байгалийн хийн үндсэн нийлүүлэгчээ ойрын хэдэн жилд солих боломжгүй. Бид хоёр төрлийн банкны данс нээх бөгөөд төлбөрийг гадаад валютаар хийгээд хоёр дахь дансаа ашиглан тус төлбөрийг рубль болгон ОХУ-д хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.” гэжээ. Мөн ОХУ-ын тавьсан уг шаардлага болон Орос-Украины нөхцөл байдлаас болж Польш болон Болгар улсууд ОХУ-аас газрын тосны худалдан авалтаа зогсоосон билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)