Дэлхийн хамгийн өндөр настай хүн гэх амжилтыг өөрийн нэр дээр эзэмшдэг байсан Япон улсын иргэн Канэ Танака 119 насандаа 2022 оны дөрөвдүгээр сарын 19-нд амьсгал хураасан. Тэгвэл түүний оронд дэлхийн хамгийн өндөр настай хүн гэх амжилтыг 118 настай Франц улсын иргэн Систер Андре эзэмших болж Генисийн номонд албан ёсоор бүртгэгдлээ. Түүний жинхэнэ нэрийг Люсиль гэдэг байсан ба одоогийн нэрээ 1944 онд авсан. Мөн тэрбээр дэлхий дээр амьд буй хамгийн хөгшин хүнээр нэрлэгдсэн Европ тивийн болон Франц улсын гурав дахь иргэн юм байна.
Систер Андре төрсөн цагаасаа хойш өнөөдрийн байдлаар 118 жил 75 өдрийн турш эмгэнэлт болон гайхалтай олон үйл явдлуудыг өөрийн биеэрээ туулсан. Тэрбээр амьдралынхаа эхэн үеийг сургуульд багшилж өнгөрүүлсэн бол дэлхийн хоёрдугаар дайны үеэр захирагч хийж, хүүхдүүдийг харж ханддаг байжээ. Харин дайны дараа өнчин хүүхдүүдийн болон өндөр наснтуудын асрамжийн газарт 28 жилийн турш ажиллаад христийн шашны Католик сүмийн гэлэнмаа болжээ.
Мөн тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 16-нд коронавирусын халдвар авч тус өвчинг ялан дийлсэн. Ингэснээр хамгийн ахмад коронавирусыг ялсан хүнээр мөн тодорсон. Систер Андре амьдралынхаа сүүлийн 12 жилийг асрамжийн газар өнгөрөөж байгаа бөгөөд өдөр бүр нэг хундага дарс ууж шоколад иддэг гэнэ. Түүний өдөр бүр дарс ууж шоколад иддэг зуршил нь урт удаан амьдралын нууц байх боломжтой. Учир нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн урт насалсан Жанна Луиза Калмент (1875 оны хоёрдугаар сарын 21-нд Франц улсад төрсөн ба 122 жил 164 өдөр амьдарсан) Систер Мандегийн адилаар шоколад болон дарсыг тогтмол хэрэглэдэг байжээ.
Эх сурвалж: Guinness World Records