Орос-Украины нөхцөл байдал ширүүсэж гадаадын томоохон компаниуд ОХУ-ыг орхин гарч, улс орнууд ОХУ-д хориг тавьж тэдний мөнгөн мөнгөн тэмдэгт болох рублийн ханш огцом унаж эхэлсэн тул ОХУ гадаадын газрын тос болон байгалийн хийгээ гадаадын орнуудад зөвхөн рубль ашиглан худалдаална гэх шийдвэрийг гаргасан. Тэгвэл уг шийдвэрээс болж Польш улс ОХУ-ын газрын тос болон байгалийн хийг рубль ашиглан худалдан авах боломжгүй гэдгээ мэдэгдээд байсан бол өнгөрсөн мягмар гарагт Болгарын эрчим хүчний яам ОХУ-тай хийсэн гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа гэдгээ мэдэгдлээ. ОХУ-ын эрчим хүчний томоохон компаниудын нэг болох Газпром Болгарын Болгаргаз гэх төрийн өмчит компанид байгалийн хий нийлүүлдэг байсан. Болгарын талаас мэдээлснээр хэлж буйгаар Болгар улс гэрээний бүх нөхцөлийг даган биелүүлсээр ирсэн боловч рублиэр наймаа хийх нь тэдэнд хэтэрхий эрсдэлтэй гэж үзэж байгаа тул ОХУ-аас байгалийн хий хүлээн авахгүй байхаар шийджээ. Болгар улсын хувьд байгалийн хийн хэрэглээгээ хангахын тулд өөр хэд хэдэн аргуудыг судалж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд дахин мэдэгдэл хийхээр болсон байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)