Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросситай хамт Киев улсад хэвлэлийн бага хурал хийж байх үедээ хэд хэдэн чухал мэдэгдлүүдийг хийлээ. Тэдний нэг нь Владимир Зеленский ОХУ-ыг Молдав улсаас салан тусгаарласан ч олон улсад тус улсын нэг хэсэг гэж үзэгддэг Приднестровьегийн бүс нутагт цэргийн үйл ажиллагаа явуулж пуужин хөөргөж байгаа хэмээн буруутгалаа. Тэрбээр: “ОХУ-ын Приднестровьед явуулж буй үйл ажиллагаа нь тэдний төлөвлөгөөний ердөө нэг хэсэг нь. Тэд тус бүс нутгийг тогтворгүй болгож цаашлаад Молдав улсад заналхийлэх болно. Ерөнхийдөө тэд Молдав улсыг манай улсад үргэлжлүүлэн тусламж үзүүлсээр байх юм бол дайралтад өртөнө шүү гэж далд утгаар сануулга өгөөд байна. Приднестровьед байгаа орос цэргүүдээс бид айхгүй байгаа. Мөн бид бэлтгэл ажлуудаа сайн хангасан. Дайсны цэргүүд ч бэлэн байдалд байгаа бөгөөд зөвхөн довтлох тушаалыг л хүлээж байгаа.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)