Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр буюу даваа гарагийн орой болсон цэргийн парадын үеэр үг хэлж, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ гэх амлалт өгчээ.
Уг парад нь Хойд Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойд зориулсан ёслол байсан ба үүний үеэр хэд хэдэн тив хоорондын хориотой баллистик пуужингуудыг гаргажээ. Тэд энэ оны гуравдугаар сард 2017 оноос хойш анх удаагаа тив дамжсан пуужингийн туршилт хийсэн ба энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. АНУ уг туршилтуудын дараа хэд хэдэн хоригуудыг Хойд Солонгосын нэр бүхий хүмүүст оногдуулсан боловч Ким Жон Ун уг үйлдлийг нь үл анзааран цөмийн зэвсгээ улам хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)