Их Британийн батлан хамгаалахын яамны мэдээлж буйгаар энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улс руу довтлох үүргийг зэвсэгт хүчиндээ өгч дайн эхэлснээс хойш 15,000 гаруй орос цэргүүд амиа алджээ.
Цэргүүдээс гадна ОХУ 2,000 гаруй байлдааны хуягт машинууд (530 танк) болон 60 гаруй тийрэлтэт ба нисдэг тэрэгнүүдийн хохирол амссан гэнэ. Харин нөгөө талаас Польш, Австрали, АНУ, Их Британи гэх зэрэг орнууд Украин улсыг зэвсгээр хангаж тэдний зэвсгийн хүч чадлыг тогтвортой нэг түвшинд тогтоосоор байна. Хамгийн сүүлд гэхэд Польш улс танкнуудыг Украин улс руу илгээсэн гэдгээ баталсан боловч ямар загварын хэдэн ширхэг танк илгээсэн гэдгээ хоёр улсын нууц хэвээр үлдээсэн.
Эх сурвалж: Sky News