Дөрөвдүгээр сарын эхэнд Герман улс тодорхой тооны ОХУ-ын дипломатчдыг эх орноосоо хөөн гаргасан шийдвэрийн хариу болгож ОХУ 40 герман дипломатчдыг газар нутгаасаа хөөн гаргахаар болжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва дахь Германы элчин сайдыг даваа гарагт хүлээн авч Германы засгийн газрын илт дайсагнасан шийдвэрүүдийнх нь талаар уулзаж уг шийдвэрийг гаргасан. Харин Германы гадаад хэргийн сайд Анналена Баербок ОХУ-ын шийдвэрт “ямар ч үндэслэлгүй” гэх хариу үйлдэл үзүүлж тэднийг шүүмжилжээ. Ингэснээр хоёр улсын дипломат харилцаа огцом муудаж хүнд нөхцөл байдалд орж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)