ОХУ-ыг төлөөлөн НҮБ-ын хуралд оролцогч Дмитрий Полянский өнгөрсөн даваа гарагт буюу өчигдөр Орос-Украины нөхцөл байдалд гал унтраах эсэх тухай улсынхаа байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Бидний хувьд яг одоо гал зогсоох нь тийм ч сайн шийдэл гэж бодохгүй байна. Хэрэв бид галаа зогсоовол Украин цэргүүд дахин эмх цэгцтэй зохион байгуулалтад орж мөн Буча хотод болсон явдал шиг биднийг олон улсын тавцанд гүтгэх боломж тэдэнд гарч ирэх болно.
Галаа зогсоох эсэх эцсийн шийдвэрийг би гаргахгүй. Гэхдээ хувь хүний өнцгөөс дүгнэн хэлэхэд би гал зогсоож Украин улсад боломж олгох ямар нэгэн шалтгаан олж харахгүй байна. Хүмүүнлэгийн түвшинд ч галаа зогсоох боломжгүй. Манай батлан хамгаалахын яам Киев хотоос үргэлж мэдээлэл авсаар байгаа.
Тэд АНУ-тай хамтран хими, биологи, цөмийн зэвсэг бэлдэж байгаа бөгөөд үр дүнд нь биднийг уг зэвсгүүдийг тэдний эсрэг хэрэглэсэн гэж гүтгэх гэж байгаа. АНУ тэдний хүссэнээр хөдлөөгүй, дарамт шахалтынх нь эсрэг хүчтэй тэмцсэн Сири, Ирак гэх зэрэг улсуудыг бөмбөгдөж байсан удаатай.
Хэрэв хэн нэгэн хүний санаанд оромгүй зэвсгүүд уг дайнд ашиглагдах юм бол тэр бүхний ард АНУ л байгаа. Мөн дахин хэлэхэд Буча хот дахь хэрэгт манай цэргүүд ямар ч буруугүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN