Орос-Украины нөхцөл байдлаас болж хэд хэдэн хүчтэй цэргийн мөргөлдөөнүүд Украин улсын газар нутагт өрнөж олон арван хот тосгонууд газрын хөрснөөс арчигдаж байгаа.
Тэгвэл тулаанаас болж юу ч үгүй сүйрсэн Луганск мужийн Северодонецк хотоос зүүн урагшаа 26 километрийн зайд оршдог Новотошкивка гэх тосгоны дүр зураг олон нийтэд таржээ. Уг дроноор авсан зургийг CNN гэх зэрэг баттай эх сурвалжууд шалгаж бодит зураг гэдгийг нь баталсан.
ОХУ-ын зэвсэгт хүчний мэдээлж буйгаар уг тосгоныг хамгаалан тулалдаж байсан Украин цэргүүд ухрах үедээ тосгонд бөмбөг дэлбэлж ийм нөхцөл байдалтай болгосон гэнэ. Харин нөгөө талаас Луганск мужийн захирагч Эрхий Хэйдей, “Манай улсын цэргүүд Новотошкивка тосгонд байрлан ОХУ-ын цэргүүдтэй байлдсан гэдэг нь үнэн. Гэхдээ тэднийг ухарсны дараа эзэнгүй тосгоныг орос цэргүүд нэмэлт агаарын дайралтаар улам ихээр сүйтгэж орхисон. Орос цэргүүд замдаа таарсан бүхнийг нурааж байгаа. Одоо бол тэнд бараг л нэг ч байшин үлдсэнгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)