БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Чаоян дүүрэгт өмнөх долоо хоногт коронавирусын 26 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус хотын олон сая иргэд сайн дураараа болон албадлагаар дахин шинжилгээ өгч байна.
Чаоян дүүрэг 3.5 сая хүн амтай бөгөөд тэд бүгд гурван удаагийн давтамжтайгаар коронавирусын шинжилгээ өгөхөөр болсон. Шанхай хот коронавирусын халдварыг зогсоохын тулд 25 сая ард иргэдээ бүхэлд нь хөл хорионд хэдэн долоо хоногийн турш хорьсон.
Үүний улмаас хөл хорионд байсан хүмүүс хоол хүнсний хомстолд орж гэрийнхээ цонхоор үсэрч амиа егүүтгэсэн хэргүүд ч мөн гарсан. Хэрэв коронавирусын халдварын тоо улам нэмэгдсээр байвал Бээжин хотод шинэ хөл хорио тавигдах өндөр магадлалтай байгаа тул хотын өнцөг булан бүрд хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөхөөр урт дараалал үүсгэж дэлгүүрүүдийн лангууг хоослоод байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)