Өнгөрсөн шөнө Франц улсын нийслэл Парис хотын төв хэсэг болох Понт Нойфийн ойролцоо цагдаагийн ажилтан биеэ хамгаалах зорилгоор гал нээж хоёр хүний аминд хүрчээ.
Хохирогчид Понт Нойфийн Верт-Галант талбайн дагуу буруу чиглэлд машинаа зогсоосон байсан тул цагдаагийн ажилтан тэдэнд шаардлага хүргүүлэхээр дөхөж очжээ. Гэтэл тэр үед машин цагдааг чиглэн огцом хаазлан урагшилсан тул цагдаагийн ажилтан цаг алдалгүй гал нээж жолооч болон урд талын суудалд зорчиж явсан иргэний амийг хөнөөжээ. Харин арын суудал дээр сууж байсан эмэгтэй зорчигч шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Уг хэрэг нь саяхан болж өндөрлөсөн Франц улсын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж магадгүй гэж францын зарим эрх мэдэлтнүүд үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: SkyNews