Нигери улсын Өмнөд хэсэгт бүлэг хүмүүс хууль бусаар газрын тос олборлож байх үед нь осол гарч том хэмжээний дэлбэрэлт гарснаар одоогийн байдлаар 109 хүн амь насаа алдлаа.
Цагдаагийн баг бүрэлдэхүүн хэргийн газарт мөрдлөгийн үйл ажиллагаа явуулж уг үйлдвэрийг ажиллуулж байсан хүнийг хайж байгаа юм байна. Олон тооны хүн галд өртөж хүнд шархадсан байдалтай орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тул хохирогчдын тоо улам ихсэх төлөвтэй байна. Энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд шаардлагад нийцэхгүй тоног төхөөрөмж ашигладаг тул осол гарах магадлал их байдгаас гадна байгаль орчныг ихэд бохирдуулдаг тул газар тариалан болон загас агнуурын аж ахуйд томоохон хохирол учруулсаар ирсэн.
Харин уг осол гарсан шалтгааныг тогтоох явцад газрын тосыг цэвэршүүлэх үйлдвэр анх дэлбэрсэн гэх дүгнэлтэд хүрсэн байна.
Эх сурвалж: BBC