Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Франц улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Эмманюэль Макронд өөрийн твиттер хаягаараа дамжуулан баяр хүргэжээ.
Түүний жиргээг орчуулбал, “Украин улсын жинхэнэ анд нөхөр Эмманюэль Макрон! Би Франц улсын ард иргэд болон нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө түүнд ажлын амжилт хүсэж байна. Түүний үзүүлсэн тусламжуудад Украин улс маш ихээр талархаж байгаа бөгөөд бид ирээдүйд хамтдаа илүү олон ялалтуудад хүрнэ гэж найдаж байна, Хүчтэй, эв нэгдэлтэй Европын төлөө урагшаа!” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)