Орос цэргүүд гал нээхгүй байх баталгаа өгөөгүй тул Мариуполь хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор өнгөрсөн ням гарагт нээгдээгүй тухай Украин улсын шадар сайд Ирина Верещук мэдэгдлээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Орос цэргүүд бидэнд амлалт өгөөгүй тул бид хүмүүнлэгийн коридорыг нээж чадаагүй. Гэхдээ бид маргааш дахин оролдох болно. Миний бодлоор одоогийн нөхцөл байдалд НҮБ маш идэвхтэй, үр нөлөөтэй ажиллах ёстой. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш дөрөвдүгээр сарын 26-нд Москва хотыг зорьж байгаа. Бид түүнийг гуйхгүй.
Харин бид түүнийг Азовстал болон Мариуполь дахь хүмүүнлэгийн коридорыг идэвхтэй ажиллуулахад үр нөлөө үзүүлэхийг шаардаж байна. Азовсталд 1,000 гаруй хүүхэд эмэгтэйчүүд хүнд нөхцөл байдалд байсаар байгаа” Антониу Гутерришийн хувьд энэ мягмар гарагт ОХУ-д айлчилж байгаа бөгөөд дараагийн долоо хоногт Владимир Зеленскийтэй уулзахаар Украин улсад зочлох төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: CNN