Дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг болох Франц улсын ерөнхийлөгчийн сонгууль амжилттай явагдаж Эмманюэль Макрон нийт санал өгөгчдийн 58.55 хувийн саналыг авч ялалт байгуулж сүүлийн 20 жилд дахин ерөнхийлөгчөөр сонгогдож буй анхны эрхэм боллоо.
Уг сонгуулийн эхний шат дөрөвдүгээр сарын 10-нд 12 нэр дэвшигчдийн дунд өрнөсөн бөгөөд уг шатнаас Эмманюэль Макрон болон Марин Ле Пен нар шалгарч өчигдөр хоёрдугаар шатанд өрсөлдсөн. Хэрэв Марин Ле Пен ялалт байгуулсан бол Европын холбоон дахь, Орос-Украины дайнтай холбоотой Франц улсын баримталж байсан үзэл бодлуудад нэлээд өөрчлөлт гарах байсан тул дэлхий нийт уг сонгуулийг анхааралтай ажиглаж байв. Хоёрдугаар шатны сонгуульд Францын нийт хүн амын 72 хувь нь оролцсон бөгөөд энэ нь сүүлийн 20 жилд байгаагүй өндөр ирц.
Марин Ле Пен нь ОХУ-тай дотно холбоотой нэгэн бөгөөд түүний нам нь Орос-Чехийн нэгдсэн банкнаас зээл авч байсан ба өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй байгаа. Мөн тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг илт дэмждэг ба 2017 оны сонгуульд өрсөлдөж байх үедээ түүнтэй биечлэн уулзаж байсан удаатай. Ийнхүү Эмманюэль Макрон ялалт байгуулснаар Франц улс ОХУ-ын эсрэг тавьж буй хоригуудаа улам чангатгаж Украин улсыг дэмжих нь тодорхой болж байна.
Эх сурвалж: CNN