Засгийн газрын ээлжит бус хурал баасан гарагт болсон. Энэ үеэр Төсвийн тодотгол хэлэлцэн, хэд хэдэн үндсэн чиглэлийг Ерөнхий сайд гаргажээ. Үүнд хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох буюу Хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулах санал багтжээ.
Энэ оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг зургадугаар сар дуустал хүүхэд бүрд 100 мянган төгрөгөөр олгох, долдугаар сарын 1-нээс хойш 50 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 50 мянган төгрөгийг хуримтлалын дансанд хийж, тухайн хүүхэд 18 нас хүрээд авах зохицуулалт хийсэн байв. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийг энэ долоо хоногт УИХ эцэслэн шийднэ.
А.Сүх