Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский BBC-д өгсөн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын газрын тосыг худалдаж авсаар байгаа орнуудыг шүүмжилжээ. Түүний хэлсэн үгсийг орчуулбал: “Хэн нэгний амиар олдсон зүйлсийг ашиглан яаж мөнгө олдгийг бид ойлгохгүй юм. Гэхдээ харамсалтай нь зарим улсууд үүнийг хийсээр л байна. Европын орнууд шүү. Унгар, Герман гэх зэрэг улсуудыг нэрлэж болж байна. Бид энэ асуудлын тухай Европын холбоо дотроо хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй.” гэжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (22)