Украин улсын Шадар сайд Ирина Верещук өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-Украин улсууд дөрөв дахь удаагаа дайны хоригдлуудыг солилцсон гэдгийг өөрийн телеграм хаяг дээрээ зарлалаа. Түүний мэдэгдсэнээр таван офицер, 17 цэргийн албан хаагч, найман энгийн иргэд эрх чөлөөтэй болж суллагджээ. Харин уг 31 хүний оронд ОХУ хэдэн хоригдлыг чөлөөлөн авсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Эх сурвалж: CNN