Канадын Батлан хамгаалахын сайд Анита Анандын мэдээлснээр тус улс 150 гаруй цэргийн албан тушаалтныг Польш улс дахь украин дүрвэгчдэд туслуулахаар Варшав хот руу илгээхээр болжээ.
Уг тусламж нь НАТО-гийн Төв болон Зүүн Европын орнуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулж, тохиолдож болох аюулт үйлдлүүдээс урьдчилан сэргийлэх юм гэнэ. Мөн Канад улс 87 сая ам.долларын тусламжийг Украин улсад аль хэдийнээ үзүүлээд байгаа бөгөөд нэмэлтээр 396 сая ам.долларын тусламжийг үзүүлэхээр болжээ. Украин гаралтай хүмүүсийн хамгийн ихээр амьдардаг улсуудын нэг бол яах аргагүй Канад бөгөөд тэнд нэг сая гаруй украинчууд суурьшсан юм байна. Канад улс дайн эхэлсэн цагаас хойш Украин улсын талд хүчтэй зогсож тэдэнд тусламж үзүүлэхийн зэрэгцээ ОХУ-д хэд хэдэн үе шаттай хоригуудыг тавьсаар ирсэн билээ.
Эх сурвалж: CNN