ОХУ-ын ерөнхийлөгч асан одоогийн Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев өнгөрсөн пүрэв гарагт Финланд болон Швед улсуудын НАТО-д элсэх тал дээр мэдэгдэл хийлээ.
Тэрбээр: “Хэрэв Финланд болон Швед улсууд НАТО-д элсэх юм бол манай улс баруун хил дээр байрлаж буй цэргийнхээ тоог хоёроос их дахин нэмэгдүүлнэ. Газрын болон агаарын зэвсэгт хүчний чанар огцом нэмэгдэх болно. Мөн Финландын буланд олон тооны усан цэргүүдийг байрлуулна.
Тэд НАТО-д элсвэл Балтын тэнгисийн цөмийн зэвсэггүй гэх статус үгүй болох болно. Тэнцвэр алдагдсаар байна” гэж хэлжээ. Түүний уг мэдэгдэл нь ОХУ өөрсдийн аюулгүй байдлаа хангахаас гадна шаардлагатай үед тэдгээр улсууд руу довтлоход бэлэн гэдгийг нь илтгэж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)