Похониа батальон гэх Европын орнуудаар тархан амьдардаг Беларусьчуудын бүлгийн гишүүд Украины армид нэгдэж ОХУ-ын эсрэг тулалдаж В.Путины Беларусь улс дахь нөлөөллийг үгүй хийх зорилготой байгаа гэнэ.
Тэд 19-60 насны хүмүүс бөгөөд ихэнх нь ямар нэгэн байлдааны туршлагагүй. Мөн 2020 онд Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко сонгуульд ялалт байгуулсны дараа ард иргэд нь түүнийг шударга бусаар ялалт байгуулсан хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж бослого гаргасан. Уг бослогыг хүч хэрэглэн тараах үед Пхониа батальоны ихэнх гишүүд эх орноо орхин Европын орнууд руу дүрвэх шаардлагатай болсон.
Тэдний хэлж буйгаар хэрэв Украин улс энэ дайнд ялагдвал Беларусь улсад эрх чөлөөтэй болох ямар ч боломж үлдэхгүй. Харин Украин улс ялах юм бол В.Путины хүч чадал суларч дотоодын асуудлууд дээрээ голчлон анхаарал тавьж Лукашенког дэмжихээ болих юм байна.
Одоогийн байдлаар хэдэн зуун Беларусьчууд Украины армид элсэн тулалдаж байгаа бөгөөд тэдний дөрөв нь амь үрэгджээ. Мөн Похониа батальон бүлгийн ихэнх гишүүдийн Украины армийн гадаадын сайн дурынхны салаанд элсэх хүсэлт бүрэн баталгаажаагүй байгаа.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)