Украин улсын хүсэлтийн дагуу Франц улс нэмэлт зэвсгийн тусламжийг тэдэнд үзүүлэхээр болсон гэдгийг Францын Зэвсэгт хүчний сайд Флоранс Парли өнгөрсөн лхагва гарагт мэдэгдлээ.
Тэрбээр өөрийн твиттер хаягт, “Украин улсын хүсэлтийн дагуу манай улс өмнө нь үзүүлээд байсан 100 сая еврогийн үнэлгээтэй зэвсгийн тусламж дээрээ нэмж тэдэнд дахин тусламж үзүүлэх болсон гэдгийг зарлаж байна” гэж жиргэжээ. Уг тусламжийн багцад хэдэн еврогийн үнэлгээтэй ямар ямар зэвсгүүд багтсан тухай Флоранс Парли мэдээлэл өгөөгүй. Мөн Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй тун удахгүй уулзахаар болсон гэдгийг Францын Элисей ордон зарласан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)