Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрис Аданом Гебреисус өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ыг хүн төрөлхтний энх тайвны төлөө ажиллахыг уриаллаа.
Тэрбээр Женевт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр, “Маргааш бол Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 50 дахь өдөр. Энэхүү хугацаанд 4.6 сая украинчууд эх орноо орхин дүрвэсэн байна. Олон зуун гэмгүй иргэд нас барсан. Тэдний дунд олон зуун хүүхдүүд багтаж байна.
Мөн Украин улсын эрүүл мэндийн 119 төв рүү орос цэргүүд дайралт хийсэн гэдэг нь бүртгэгдсэн. Украин улс даяар эрүүл мэндийн үйлчилгээ ноцтой тасалдсан хэвээр байна. Ялангуяа Украин улсын зүүн хэсгээр. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө ОХУ-ыг дахин ширээний ард сууж энх тайвны төлөө ажиллахыг би уриалж байна. Тэр болтол нүүлгэн шилжүүлэх коридоруудыг олноор нь байгуулах хэрэгтэй. Тэгснээр украинчууд аюулгүй газар луу очиж мөн хоол хүнсний бараанууд зөөвөрлөгдөх боломжтой болно. Украин улс ДЭМБ-аас авах санхүүжилтийнхээ бараг 54 хувийг гуравхан сарын дотор авчихсан. Мөн миний бие Украин улсад тусламж үзүүлж буй бүх орнуудад талархаж байгаа гэдгээ мэдэгдмээр байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)