Орос-Украины нөхцөл байдлаас болж АНУ-ын хууль тогтогчид хэдэн зуун ОХУ-ын иргэдэд хориг тавьж улсынх нь хэлээр нэвтрэх эрхийг нь хаасан билээ.
Тэгвэл ОХУ-ын засгийн газар хариу хоригийг АНУ-ын конгрессийн 398 гишүүдэд тавьж байгаа гэдгээ өнгөрсөн лхагва гарагт зарлалаа. АНУ-ын конгресс нийт 535 гишүүдээс бүрддэг ба ОХУ-ын тал цаашид уг хоригийн хэмжээг улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Харин АНУ-ын хууль тогтоогчид ОХУ-ын Думагийн 450 гишүүдийн 328-д нь хориг тавьсан.
Эх сурвалж: CNN