Балтын орнуудын удирдагчид Украин улсын нийслэл Киев хотод чуулан Владимир Зеленскийтэй уулзах үед Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда ОХУ-ыг ихэд шүүмжилжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “ОХУ-ын зэвсэгт хүчний Украин улсын газар нутаг руу халдаж буй үйлдэл бол дайн биш. Энэ бол терроризм. Цэргүүд гэмгүй иргэдийг олноор нь хядаж буй үйлдлийг терроризм гэж нэрлэх нь зүй ёсны хэрэг биз. Дайны гэмт хэрэг үйлдэж буй хүмүүс бүгд шийтгэлээ хүлээх ёстой. Үйлдсэн цэргүүдээс гадна тушаал өгсөн хүмүүс ч мөн адил шийтгэгдэх ёстой. Яллагчид гэмт хэрэг гарсан газруудаас нотлох баримтуудыг цуглуулж байгаа.
ОХУ-ын цэргүүд орчин үеийн нийгэмд төсөөлшгүй үйлдлүүдийг гаргаж байна. Бүх дүрэм журмыг зөрчсөн хүмүүстэй яриад байх юм надад байхгүй. Украин улсыг тун удахгүй Европын холбооны гишүүн болж бүрэн эрхт улс болно гэдэгт би найдаж байна. Польш улс бол Украин улсын зүгээр нэг хөрш биш. Бид ч гэсэн уг хүнд хэцүү нөхцөл байдлыг өөрсдийн биеэрээ туулсан зовж үзсэн ард түмэн” гэжээ. Мөн Польш улс нь 2.7 сая украин дүрвэгчдийг эх орондоо хүлээж аваад байгаа юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)