Колумб улсын ерөнхийлөгч Иван Дуке Маркес CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр Орос-Украины нөхцөл байдлаас болж барууны орнууд ОХУ-ын газрын тос болон байгалийн хийг худалдан авахаас татгалзаж байгаатай холбогдуулан Колумб улс тус эрчим хүчний зайг нөхөхөд бэлэн байгаа гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр ярилцлагат, “Хойд Америк болон Европын орнууд ОХУ-ын эрчим хүчинд найдахаа больсон. Тэгвэл энэ үед манай улс тэдгээр орнуудыг эрчим хүчээр хангахад бэлэн. Бид газрын тос, байгалийн хий болон нүүрс, цэвэр устөрөгч гэх мэт сэргээгдэх эрчим хүчний олборлолтоо нэмэгдүүлэх боломжтой.
Ялангуяа нүүрсний олборлолтоо бид өнөөдөр ч нэмэгдүүлэх чадвартай. Бидний нүүрсний нөөц маш их боловч Колумб улс маш бага хэмжээний нүүрсийг л хэрэглэдэг. Колумб улс Герман улсад нүүрс нийлүүлэх тухай хэлэлцээ аль хэдийнээ эхэлсэн. Мөн Украин улсад тохиолдож буй үйл явдал бол геноцид мөн. Хүний санаанд буумааргүй зүйлс болж байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)