Ойрын хоёр эх сурвалжийн мэдээлж буйгаар АНУ хэдэн зуун сая ам.долларын үнэлгээтэй зэвсгийн тусламжийг Украин улсад тун удахгүй үзүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Тусламжийн барааны эцсийн үнэлгээ гараагүй байгаа хэдий ч ойролцоогоор 700 сая ам.доллар юм байна. АНУ-ын хувьд хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улс руу халдсанаас хойш 2.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа билээ. Мөн Украин улсын 2020 оны батлан хамгаалахын төсөв нь 6 тэрбум ам.доллар байсан бөгөөд ийнхүү АНУ 2 сар хүрэхгүй хугацаанд тус улсын батлан хамгаалахын төсвийн тал хувьтай нь тэнцэх хэмжээний тусламжийг үзүүлээд байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)