АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Украин улсад үйлдэж буй хэргүүдийг “геноцид” хэмээн дуудсан. Тэгвэл Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский түүний уг үйлдэлд талархаж байгаа гэдгээ өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдэгдсэн.
Түүний жиргээг орчуулбал, “Жинхэнэ удирдагчийн үнэн үг байлаа. Аливаа зүйлсийн эсрэг зоригтой байж нэрээр нь дуудах нь бузар мууг эсэргүүцэх хамгийн зөв арга. Мөн АНУ-ын манай улсад үзүүлж буй тусламжид гүнээ талархаж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. Үүнээс гадна ОХУ-ын харгислалын эсрэг зогсоход бидэнд илүү их зэвсэг яаралтай байгаа гэдгийг мэдэгдье” гэжээ. Жо Байденаас гадна Их Британи болон Польш улсуудын удирдагчид ОХУ-ын үйлдлийг геноцид хэмээн олон нийтийн өмнө нээлттэй хэлсэн билээ.
Мөн Владимир Зеленский, “ОХУ бүхэл бүтэн улсыг сөнөөж байна. Украин улсад дэлхийн 100 гаруй орны иргэд амьдардаг. Тиймээс ОХУ зөвхөн Украин улсыг бус дэлхий нийтийг бүхэлд нь сөнөөж байна. Энэ бол яах аргагүй геноцид мөн” гэж хэлж байсан удаатай.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)