АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сурвалжлагч нартай ярилцах үедээ ОХУ-ыг Украин улсад геноцид үйлдэж байгаа тухай ам нээлээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Владимир Путины үйлдэж буй аймшигт зүйлсийг би геноцид гэж дуудсан. Одоо энэ нь улам тодорхой болж байна. Түүний толгойд Украин улсыг газрын хөрснөөс тэр чигт нь арчиж хаях тухай бодол л байгаа. Өмнөх долоо хоногтой харьцуулахад ОХУ-ын үйлдсэн геноцидуудыг нотлох баримтууд нэмэгдсээр байна. Бид сүйрэл гэж юу байдгийг дэргэдээс нь үзэж байна. Гэхдээ уг хэргийг олон улсын шүүх дээр хуульчид шийдэх болно. Тэд ч мөн адил надтай санал нэгдэж байгаа гэдэгт итгэж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)