Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хоригдол солилцох саналыг өнгөрсөн мягмар гарагт цацсан бичлэгээрээ дамжуулан хүргүүлжээ.
Түүний хувьд ОХУ-д төрсөн Украины улс төрч, олигарх Виктор Медведчукийг ОХУ-д хоригдоод буй Украин залуусаар солилцох хүсэлтэй байгаа юм байна. Виктор Медведчук нь ОХУ-ыг дэмжигч бөгөөд Украин улсыг Европын холбоонд нэгдэхээр болсон шийдвэрийг хүчтэй эсэргүүцэгч юм. Улмаар түүнийг Украины зэвсэгт хүчин дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж баривчилсан.
Мөн уг бичлэг дээрээ В.Зеленский ОХУ-ын илүү олон цэргүүдийг олзолж харгис үйлдлүүдийнх нь шанг амсуулна гэдгээ анхааруулсан. Уг саналд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд Виктор Медведчук бол Украин улсын дайны гэмт хэрэгтэн гэж үзэн ирээдүйд баривчлах хүмүүсийн дөнгөж эхлэл нь юм.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)