Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр буюу мягмар гарагийн орой Орос-Украины нөхцөл байдлын тухай бичлэгийг цахим хаяг дээрээ байршуулжээ.
Тэрбээр уг бичлэгт, “Мариуполь хотыг хамгаалж байсан цэргүүд рүү Орос цэргүүд химийн зэвсэг ашиглан довтолсон гэх мэдээллүүд тарсан. Гэхдээ би энэ мэдээг 100 хувь үнэн гэж баталж чадахгүй нь. Ямар төрлийн бодис байсан гэдгийг тогтоогоогүй хэвээр байна.
Зэвсэгт мөргөлдөөн өрнөж буй хаалттай хотод мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж баттай дүгнэлт гаргана гэдэг мэдээж боломжгүй зүйл. Гэхдээ ОХУ-ын зэвсэгт хүчин манай улс руу фосфорын сум зэрэг аюултай химийн бодисоор дайралт хийнэ гэж заналхийлсээр ирсэн. Дэлхийн удирдагчид энэ үйлдэлд хариу өгөх цаг болсон. Бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой. Учир нь химийн зэвсэг нэг л ашиглагдвал бид юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ” гэжээ.
Владимир Зеленскийгээс гадна гадаадын баттай эх сурвалжууд ч мөн адил Мариуполь хотод химийн зэвсэг ашиглагдсан эсэхийг баталж чадахгүй байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)