Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын холбооны орнууд болон дэлхийн бусад өндөр хөгжилтэй улсууд ОХУ-д эдийн засаг болон улс төрийн хориг тавьж эхэлсэн. Тэгвэл Ази тивээс хамгийн хүчтэй хоригийг тавиад байсан Япон улс уг хоригоо дахин чангатгалаа. Япон улс шинэ хоригоо өнөөдөр зарласан бөгөөд үүнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын гэр бүлийн гишүүдийн нэрс багтжээ. Мөн нэр бүхий хүмүүсийг улсынхаа хар жагсаалтад оруулахаас гадна Япон улс, ОХУ-ын архи, нүүрс гэх зэрэг бараануудын импортыг хориглох, томоохон банкнуудынх нь эзэмшдэг хөрөнгийг битүүмжлэх, ОХУ-д оруулах хөрөнгө оруулалтыг бууруулах гэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (5)