Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагийн орой эх оронд нь өрнөж буй онцгой нөхцөл байдлын тухай бичлэгийг уламжлал ёсоор олон нийтийн сүлжээнд цацсан. Тэрбээр уг бичлэг дээрээ: “Украин улсын хойд бүсээс ухарч Беларусь болон ОХУ-ын хил рүү нэвтэрсэн цэргүүд замдаа олон мянган тэсрэх бөмбөгийг байршуулсан байсан. Энэ бол дайны гэмт хэрэгт тооцогдох үйл явдал билээ. Хэдэн арав бус хэдэн мянган тэсрэх бөмбөг шүү дээ. Манай улсын хувьд аль болох олон тэсрэх бөмбөгийг олж илрүүлэн идэвхгүй болгосон хэдий ч идэвхтэй хэвээр үлдсэн тэсрэх бөмбөгнүүдийн тоог гаргах боломжгүй байна. Орос цэргүүд манай улсын хойд бүс нутгийг хүн амьдрахад маш аюултай газар болгочихлоо гэсэн үг. Энэ бол энгийн иргэдийн амь насанд заналхийлж буй уучлашгүй гэмт хэрэг. Тэдний суурилуулсан тэсрэх бөмбөгнүүд хотын гудамж, орон сууц, хашаа, засмал зам, хөдөө хээр тал гээд бүх газраас олдсоор байна. Дахин хэлэхэд энэ бол уучлашгүй дайны гэмт хэрэг.” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (4)