Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова өнгөрсөн даваа гарагт CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэрэг байх магадлалтай хэргүүдийн тухай ам нээлээ.
Тэрбээр уг ярилцлагад, “Манай байгууллагын хувьд ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэрэг байх магадлалтай 5,800 тохиолдлыг шалгаж байгаа. Гэвч уг тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өргөн хүрээг хамарсан мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд ОХУ-ын улс төрчид, цэргийн албан хаагчид, суртал ухуулгын агентлагууд гэх зэрэг энэхүү дайныг эхлүүлж улмаар үргэлжлүүлсэн 500 гаруй хүнийг олж тогтоосон.
Бид уг дайны гэмт хэрэгтнүүдийг Украин улсын үндсэн шүүхээр оруулж ял шийтгэх ногдуулахыг хүсэж байна. Буча хотын хядлага бол ОХУ-ыг дайны гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгийг батлах хамгийн гол жишээ. Гэвч ОХУ Буча хотод үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нотлох баримт хангалтгүй байна гэж үзэж байгаа юм байна лээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)