Украины Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр хоёрдугаар сарын 24-нд Орос-Украины дайн эхэлснээс хойш 183 хүүхэд амиа алдаж 342 хүүхэд гэмтэж шархаджээ.
Уг тоо нь зөвхөн албан ёсоор цогцос нь олдсон хүүхдүүдийн тоог илтгэж байгаа тул бодит байдал дээр хамаагүй их байх боломжтой. Харин НҮБ-ын мэдээлж буйгаар дайн эхэлснээс хойш нийт 1,842 Украин иргэд нас барсан бол Украины засгийн газар уг тоог 7,600 хүрсэн гэж хариу мэдэгдэл гаргасан. Амиа алдсан Украин цэргүүдийн тоог Украины засгийн газар 1,300 гэж тогтоосон боловч АНУ-ын тооцоолсноор хамгийн багадаа 2,000 хамгийн ихдээ 4,000 Украин цэрэг нас барсан гэж мөн тогтоосон.
Нөгөө талаас ОХУ өөрсдийн нас барсан цэргүүдийнхээ тоог 1,300 гэж мэдэгдсэн боловч олон улсын бусад байгууллагууд уг тоог хамаагүй өндөр байх ёстой гэж үзэж байгаа юм байна. Мөн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар Орос-Украины нөхцөл байдал нэг хэсэг намжихгүй бөгөөд хохирогчдын тоо яваандаа хэдэн саяд хүрэх өндөр магадлалтай гэнэ.
Эх сурвалж: CNN