Өнгөрсөн даваа гарагт Франц улсын Гадаад хэргийн яам тус улсад ажиллаж байсан зургаан Орос агентыг дипломатын халхавч дор тагнуулын хувиар ажиллаж байсан гэж үзэн эх орноосоо хөөж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Уг мэдэгдлийг товч орчуулбал, “Дотоод аюулгүй байдлын ерөнхий газар маш удаан мөрдөн шалгах үйл ажиллагааны үр дүнд ОХУ-ын тагнуулын албаны манай улсад хийж байсан далд ажиллагааг олж илрүүлсэн. Тэдний явуулж байсан үйл ажиллагаа манай улсын эрх ашигт сөрөг нөлөөтэй байсан тул тус зургаан тагнуулыг Франц улсаас гаргахаар болсон. Мөн ОХУ-ын элчин сайд эзгүй байсан тул түүний дараагийн албан тушаалтанд энэхүү шийдвэрийг ойлгомжтой танилцуулсан.”
Эх сурвалж: CNN