Итали улсын ерөнхий сайд Марио Драги өнгөрсөн даваа гарагт Алжир улсын ерөнхийлөгч Абделмаджид Теббунтай их хэмжээний байгалийн хийг худалдан авч байх тухай эхний шатны хэлэлцээг хийжээ.
Тэрбээр уг уулзалтынхаа дараа, “Манай улс хоёр талын эрчим салбарт хамтран ажиллах хүсэл эрмэлзлийн тунхаг бичигт гарын үсэг зурсан. Итали улсын эрчим хүчний Эни компани болон Алжир улсын төрийн өмчит эрчим хүчний компаниуд байгалийн хийг Итали улс руу экспортлох гэрээ хийсэн” гэж хэлжээ.
Итали улсын хув;д байгалийн хийнийхээ 40 хувийг ОХУ-аас авдаг байсан бол одоогийн өрнөж буй Орос-Украины нөхцөл байдлаас болж уг хэмжээг эрс багасгахаар ийнхүү Алжир улстай хамтран ажиллахаар болж байна.
Эх сурвалж: CNN