ОХУ-ын Украин улсын нийслэл Киев хотыг эзлэн авах төлөвлөгөө талаар болсны дараа тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь цэргүүдийг удирдах шинэ генералыг томиллоо.
Түүнийг Александр Дворников гэдэг бөгөөд ОХУ-ын өмнөд бүсийн цэргийн командлагч генерал байжээ. Уг мэдээллийг анх олон нийтэд АНУ болон Европын албан тушаалтнууд зарласан ба тэд, “ОХУ-ын нөхцөл байдал маш муугаар эргэж байсан тул тэд өөр аргаар Украин улс руу довтлохоор шийдсэн. Шинэ генералыг томилж буй явдал нь бидний таамаглал үнэн гэдгийг баталж байна” гэжээ.
Дворниковын хувьд энэ жил 60 настай бөгөөд 2015 оны есдүгээр сараас 2015 оны зургадугаар сар хүртэл Сирийн иргэний дайнд ОХУ-ын зэвсэгт хүчнийг удирдаж оролцож байжээ. Мэргэжилтнүүд хэд хэдэн дайны арвин туршлагатай Дворниковыг өөрийн анхаарлаа зөвхөн Донбассын бүс нутагт хандуулбал хүлээгдэж буй довтолгоог амжилттай зохион байгуулж чадна гэж үзэж байна. Мөн тэдний үзэж буйгаар ОХУ-ын цэргийн тактик нь Афганистан дахь цаг үеэсээ огтхон ч өөрчлөгдөөгүй ба нэгэн хэвийн таамаглахад хялбар байсаар байгаа гэнэ. Мөн Украин улсын урд бүсэд байрлаж буй цэргүүдийг удирдах генералыг В.Путин тун удахгүй томилно гэж хэд хэдэн эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)