НҮБ-ын мэдээлж буйгаар ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу анх гал нээснээс хойш хамгийн багадаа 4.5 сая хүн Украин улсаас дүрвэн гарчээ.
Тэдгээрийн ихэнх нь хөрш зэргэлдээх орнууд руугаа гарсан бол цөөн хэд нь АНУ, Герман гэх зэрэг орнууд руу дүрвэжээ. Польш улс хамгийн олон тооны дүрвэгчдийг буюу 2.6 сая хүнийг дангаараа хүлээн авсан бол Румын, Унгар, Молдав гэх улсууд 2 сая гаруй дүрвэгчдийг хүлээн авчээ. Эдгээр улсуудад бүртгэгдсэн дүрвэгчдийн тоо нь Украин улсаас гарсан гэх дүрвэгчдийн тооноос их байгаа нь албан ёсоор мэдэгдэлгүйгээр маш олон тооны хүмүүс дүрвэсэн гэдгийг баталж байна.
Тэдгээр улсууд Украин дүрвэгчдийг боломжит бүх байдлаараа дэмжиж байгаа бөгөөд Польш улс украинчуудыг сэтгэл зүйн эмчилгээнд хамруулж эхэлжээ. Дүрвэгчдийн дунд насанд хүрсэн эрэгтэй хүмүүс бараг байхгүй бөгөөд Украин улс зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настнуудыг хилээрээ гаргаж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN