Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тэртээх 2008 онд Украин улсыг НАТО-д элсэх гэж байх үед нь тэднийг эсэргүүцэж байсан Герман болон Франц улсуудыг маш том стратегийн алдаа гаргасан тухай хэвлэлд ам нээлээ.
Тэрбээр, “Хэрэв 2008 онд Украин улс НАТО-д элсчихсэн байсан бол энэ дайн эхлэхгүй байх байлаа. Тухайн үед АНУ болон НАТО-гийн бусад орнууд манай улсыг эгнээндээ нэгтгэх саналыг гаргаж байсан ч Франц болон Герман улсууд стратегийн алдаа гаргаж тухайн саналыг эсэргүүцсэн. Улмаар манай улс НАТО-гийн гадаа үлдсэн. Харин тухайн алдааны үр шимийг өнөө цагт Герман, Франц улсууд биш Украин улс дангаараа үүрч байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)