Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякийн өнгөрсөн ням гарагт хэлснээр Донбасс дахь тулалдааны дараа Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзахаар төлөвлөж байгаа юм байна.
Түүний хэлсэн үгсээс товчлон хүргэхэд, “Украин улс том тулалдаануудад бэлэн байгаа. Украин улс тэднийг ялах ёстой. Ялангуяа Донбассын тулаанд. Хэрэв бид тэгж чадвал хэлэлцээний ширээний ард давуу талтай болох болно. Улмаар бид хэд хэдэн тодорхой нөхцөлүүдийг хэлэлцээнд оруулж чадна. Үүний дараа хоёр улсын ерөнхийлөгчид уулзах боломжтой. Магадгүй хоёр эсвэл гурван долоо хоногийн дараа байх” гэв.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)