Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Орос-Украины нөхцөл байдлыг олон нийтэд түгээхийн тулд хэвлэлийхэнтэй уулзжээ.
Тэрбээр ярилцлагадаа, “ОХУ-ын анхны төлөвлөгөө амжилт олсонгүй. Ийм учраас тэд цэргийн хүчээ нэг цэгт төвлөрүүлж байна. Харин одоо тэд өөр төлөвлөгөөтэй болсон. Бидэнд ч мөн адил төлөвлөгөө бий. Оросын зэвсэгт хүчин ямар ч төлөвлөгөөтэй байсан хамаагүй бидэнд өөрсдийн стратеги байгаа. Уг стратеги нь эх орноо хамгаалж газар нутгаа харийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх Украин дайчдын хүсэл зорилго дээр суурилсан. Краматорскийн галт тэрэгний буудал дахь халдлагын дараа ОХУ-тай хэлэлцээ хийх байтугай бодоход ч бэрх болсон. Тэднийг маш олон удаа дайны гэмт хэрэг хийснийг нь уучилж хэлэлцээ хийнэ гэдэг маш хүнд байх болно. Гэхдээ ОХУ-тай хэлэлцэж тэдний харгислалыг зогсоох боломж олдвол би эргэлзэх зүйлгүй тус боломжийг ашиглах болно” гэж хэлжээ.
Украин улсаас дүрвэхээр Краматорскийн галт тэрэгний буудал дээр байсан иргэд рүү ОХУ пуужин харваснаар өнгөрсөн баасан гарагт дор хаяж 52 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)